Хүний хөгжил

Human Caрital

Хүний хөгжлийн асуудал
Хүн төвтэй хөгжлийн дэлхий нийтийн үзэл баримтлал. Улс төрийн хүсэл эрмэлзэл байгаа цагт асар их хөрөнгө шаардахгүйгээр хүний хөгжлийг хангаж болно. 1921 оноос хойшхи үеийн Монгол улсын туршлага харуулж байна хэмээн Монголын улсын хүний хөгжлийн 1997 оны илтгэлд өгүүлжээ. Хүний хөгжил гэдэг нь хүн бүр амьдралдаа өөрийн сонголтыг хийх боломжийг нь өргөжүүлж өгнө. Хүн өөрийн сонголтыг илэрхийлэх чадвараа бий болгох, бий болгосон чадвараа амьдралдаа үр ашигтай ашиглах боломжоо нэмэгдүүлэх асуудлууд хамрагдана.
Хүний хөгжлийн онол арга зүйн философийн үндэслэл

Хүн төвтэй хөгжлийн дэлхий нийтийн үзэл баримтлал

Улс төрийн хүсэл эрмэлзэл байгаа цагт асар их хөрөнгө шаардахгүйгээр хүний хөгжлийг хангаж болно. 1921 оноос хойшхи үеийн Монгол улсын туршлага харуулж байна хэмээн Монголын улсын хүний хөгжлийн 1997 оны илтгэлд өгүүлжээ.

Хүний хөгжил гэдэг нь хүн бүр амьдралдаа өөрийн сонголтыг хийх боломжийг нь өргөжүүлж өгнө. Хүн өөрийн сонголтыг илэрхийлэх чадвараа бий болгох, бий болгосон чадвараа амьдралдаа үр ашигтай ашиглах боломжоо нэмэгдүүлэх асуудлууд хамрагдана.

-          Эрүүл саруул

-          Эрдэм боловсролтой байх

-          Амьдралын хангалттай материаллаг түвшинд амьдрах

-          Амьдрах баталгаа

-          Улс төрийн эрх чөлөө

-          Цэвэр ариун байгаль орчин

-          Хүйсийн болон нийгмийн тэгш эрх эдлэх зэргээр хүний хөгжил илэрхийлэгдэнэ.

Улс орны хөгжлийн стратегийн төвд хүний хөгжлийн асуудлыг тавих хэрэгтэй гэж үзэж байна.

-          Хүн төвтэй өсөлт

-          Өсөлт төвтэй ядууралтай тэмцэх гэсэн 2 төрлийн стратеги байна.

Цаашид анхаарах зүйл бол:

-          Төвлөрлийг сааруулах засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах

-          Иргэдийн сайн дурын болон төрийн бус байгууллагыг дэмжих

-          Мэдээллийн хүртээмжийг боловсронгуй болгох зэрэг юм.

 **Хүний хөгжлийн асуудлыг анхаарлын төвд тавих

**Хүний хөгжлийг хэрэгжүүлэх

**Хүний чадавхийг хэрэгжүүлэх

Хүний хөгжлийн индексийг 3 үзүүлэлтээр тооцдог.

- Урт удаан амьдрах /дундаж наслалт/

- Бичиг үсэг тайлагдалт

- Нэг хүнд ногдох ДНБ

Хүний хөгжлийн үзүүлэлтүүдийн тодорхойлолт

Насанд хүрсэн хүмүүсийн бичиг үсэгт тайлагдсан байдал: 15-с дээш насны бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийн тоог 15-с дээш насны хүн амд харьцуулсан харьцаа юм.

Төрөлтийн бохир коэффициент: Мянган хүн ам тутам дахь төрөлтийн жил бүрийн тоогоор илэрхийлэгдэнэ.

Дархлаажуулалтын зэрэг:Хүүхдийг нийтээр вакцинжуулах хөтөлбөрт хамрагдсан нэг хүртэлх насны хүүхдийн тоог тухайн насны хүүхдийн тоонд харьцуулж тооцно.

Нялхсын эндэгдлийн зэрэг: Мянган амьд төрсөн хүүхэд тутмаас нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн жил бүрийн тоо юм.

Амьдрах дундаж нас: Шинэ төрсөн хүүхэд төрөх тэр цагаас насан туршид нь дагалдах зуурдын үхлийн бартаануудыг давж чадвал тухайн хүүхдийн амьдрах жилийн тоо.

Эхийн эндэгдлийн зэрэг:1000 амьд төрсөн хүүхэд тутмаас төрөхийн улмаас эндсэн эхийн жил бүрийн тоо.

Бага боловсрол:Боловсролын үндсэн элементүүдийг олгодог анхан шатны боловсрол. Монгол дахь бага боловсрол нь 1-3-р ангийг хамардаг.

Худалдан авах чадварын тэнцвэрт байдал: Тухайн улсын мөнгөний худалдан авах чадвар нь АНУ-д нэг америк доллараар худалдан авч болох бараа, үйлчилгээний ижил төлөөлөлтэй сагсыг худалдан авахад шаардагдах тухайн орны мөнгөний нэгжийн тоо.

Эрүүл ахуйн хувьд боломжтой хүн амын хувь: Бие засах газар, хортой бордоо зэргийг оролцуулаад гадаа гудамжин дахь хог хаягдлыг арилгах, цэвэршүүлэх эрүүл ахуйн боломжийн хэрэгслэл, бүхий хүн амын хэсэг.

Ажилгүй хүн ам: Цалин хөлс авдаг ажилгүй эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй хөдөлмөрийн товчоонд бүртгүүлж, ажил идэвхтэй эрж хайж байгаа 16-с дээш насны иргэнийг ажилгүй хүн гэж тооцно.

Эх сурвалж: 1997 оны хүний хөгжлийн илтгэл

0 Response to "Хүний хөгжил"

Post a Comment

powered by Blogger | WordPress by Newwpthemes | Converted by BloggerTheme