Охидын нийтлэг оруулдаг 10 нууц үг

Аливаа хүний “password” буюу нууц үгийг мэднэ гэдэг сонирхолтой зүйл байдаг. Та таалагддаг бүсгүйнхээ нууц үгийг мэдмээр байна уу? Тэгвэл дараах 10 хувилбараар оролдоод үзээрэй. Бүх хүмүүс адилхан биш ч дараах 10 нууц үг бол хамгийн түгээмэл нь.

1. 123456/abcdef/aaaa/1111
Энэ бол охидын хувьд паспорт гэдэг үгний ерөнхий төсөөлөл гэж хэлж болно. Тиймээ тэд үргэлж цээжилэхэд амархан хувилбаруудыг сонгодог.

2. password
Ямар гайхалтай хувилбар вэ? Тэд тархиа ажиллуулахыг аливаа зүйлийг тогтоохыг нээх хүсдэггүй бололтой. Харах бүрдээ өөрийн нууц үгээ санана гээд боддоо. Сонирхолтой л юм.

3. asdf/qwerty
Судалгаагаар биеийн галбир сайтай, аэробик-р хичээллэдэг охид өөрсдийн нууц үгээ иймэрхүү нэг шулуунд байрлах үсгүүдээр хийх нь олон байдаг гэсэн дүгнэлт гарчээ.

4. name/nickname
Бүтэн нэрээ болон хочоо бичих нь тэдний төрөлхийн зан гэж хэлж болно. Зарим тохиолдолд мартахыг хүсдэггүй хүнийхээ нэрийг бичих нь ч байдаг. Гэхдээ нэр бүр нь үргэлж төрсөн он сар юмуу аливаа нэгэн дагалдах тоотой байх нь элбэг.

5. Хот/улсын нэр
Энэ бол охидын сонгодог өөр нэгэн нууц үг. Зарим бүсгүйчүүд ийш тийшээ нүүсэн тохиолдол бага байдаг. Саяхан явуулсан өвөрмөц нэгэн судалгаагаар эх орон ч үзэлтэй бүсгүйчүүдийн нууц үг улсын товчилсон нэр байдаг ч нууц үг хамгийн багадаа 6 тэмдэг байхыг шаарддагаас болж хотын нэрийг хамт бичдэг гэсэн байна.

6. Найзын нэр

Ийм төрлийн нууц үгтэй охидыг сайн мэдэхгүй л бол нууц үгийг нь хакердана гэдэг хэцүү. Мөн заримдаа ойр дотны хэн нэгнийхээ нэрийг оруулах дуртай охид хайртай хүнийхээ нэрийг бичих тохиолдол байдаг.

8. Утасны дугаар/ гэрийн хаяг

IQ өндөртэй охидын нууц үг илүү төвөгтэй болж ирдэг. Хэдий тийм ч ихэнх бүсгүйчүүд ихэнхдээ нууц үгээ задалчихдаг.

8. Дуртай алдартан
Ихэнхдээ энэ төрлийн нууц үгийг гэрийн эзэгтэй нэр оруулдаг. Дээрх 7 оролдлого бүтэлгүйтсэн бол facebook-нх нь profile photo-г хараад үзээрэй. Хариулт нь байх ч юм билүү.

9. Дуртай спортын баг
Энэ бол нилээн тархсан үргэлж идэвхитэй байдаг хувилбар. “arsenal”, “Liverpool” гэх үгүүд нууц үг болох тохиолдол хэдэн мянгаараа байдаг. Спортын фанат бүсгүйчүүд ийм нууц үг хийхгүй байна гэдэг ховор тохиолдол юм байна.

10. Дуртай кино
Хакерууд энэ хувилбарыг аль дээр гаргасан. Тэдний гаргасан жагсаалтанд “gonewiththewind”, “uvegotmail” гэх хувилбар нилээд олон удаа давтагдсан байна.

Хүний сэтгэцийн хөгжлийн ерөнхий ойлголт

Хүний сэтгэцийн хөгжлийн ерөнхий ойлголт

-          Хүний сэтгэцийн хөгжлийн ерөнхий ойлголт

-          Зигмунд Фрейд: Бие хүний психодинамик онол

-          Альфред Адлер:Бие хүний тухай бодгалийн онол

-          Карл Густав: Бие хүний хөгжлийн аналитик онол

-          Эрик Эриксон:Бие хүний хөгжлийн “Эго” онол

-          Эрих Фромм: Бие хүний талаарх хүмүүнлэгийн онол

-          Карен Хорни: Бие хүний нийгэм соёлын онол

-          Жан Пиаже:Хүүхдийн оюун ухааны хөгжлийн онол

Хүний сэтгэцийн хөгжлийн ерөнхий ойлголт

Бие хүний хөгжил

Зөв хөгжиж төлөвшсөн хүн гэж хэнийг хэлэх вэ?

Хүний хөгжлийг тал бүрээс нь бүрэн тодорхойлсон төгс онол гэж байдаггүй.

Зигмунд Фрейд: Үр бүтээлтэй ажиллаж, бусадтай хэвийн харьцаа холбоотой байх чадвар бол хөгжингүй бие хүний үзүүлэлт юм гэсэн.

Генитал занг төлөвшүүлэх хэрэгтэй.

Бие хүний хөгжил насан туршид нь явагддаг. Бага насны хөгжил хүний зан үйлийн хожмын илрэлд шийдвэрлэх үүрэгтэй хэмээн Фрейд, Эриксон, Адлер нар үзсэн байна.

Хүний дотоод нөөц бололцоог дайчлан хөгжүүлэх асуудал хамгийн чухал байдаг. Хүн сэтгэлзүйн хувьд насанд хүрч чадаагүй бол өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж чаддаггүй, бусдаас дэмжлэг авахыг урьтал болгодог.

Амьдралдаа тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд аз туршсан зүйл хийж чадаж байна уу гэдгээр хүний хөгжлийн түвшинг тодорхойлж болно.

Гэр бүлийн хүрээлэл, орчин нь хүний хөгжилд нөлөөлдөг.

Бие хүний хөгжилд хандах олон чиг хандлага байдаг ба үүний үндсийг бүрдүүлэгч 6 хэсэг байдаг.

-          Бие хүний бүтэц

-          Сэдэл

-          Хөгжил

-          Сэтгэцийн эмгэг

-          Сэтгэцийн эрүүл байдал

-          Сэтгэц заслын үр дүнгийн тухай асуудал

Зигмунд Фрейд: Бие хүний психодинамик онол

Зөн билиг бол зан үйлийн хөдөлгөгч хүч болдог.

Бие хүний хөгжил:

-          Хөхөх шат: (ораль шат 0-1.8 нас)

-          Бие засч сурах шат (аналь шат 1.1/2-3 нас)

-          Хүйсний ялгаагаа мэдрэх шат (фаллийн шат 3-6)

-          Хөгжлийн далд үе (латент үе 6-12)

-          Бэлгийн бойжилтын шат (гениталь шат 12-наснаас дээш)

Ухамсарыг мөсөн уултай зүйрлэн авч үзсэн.

Хөөрлийн сэтгэцийн дүрүүд нь хүслийн хэлбэрээр илрэх ба энэ нь зөн билэг юм гэсэн.

Амьдрал ба үхлийн мөн чанар: Амьдралын зөн билгийг эрос гэнэ. Үхлийн зөн билгийг танатос гэнэ.

Ид, эго, супер эго онолыг гаргасан.

Катексис, антикатексис

Ядуурал бол ардчилсан нийгмийн хамгийн хүчтэй тушаа юм.

 

Хүний хөгжил

Human Caрital

Хүний хөгжлийн асуудал
Хүн төвтэй хөгжлийн дэлхий нийтийн үзэл баримтлал. Улс төрийн хүсэл эрмэлзэл байгаа цагт асар их хөрөнгө шаардахгүйгээр хүний хөгжлийг хангаж болно. 1921 оноос хойшхи үеийн Монгол улсын туршлага харуулж байна хэмээн Монголын улсын хүний хөгжлийн 1997 оны илтгэлд өгүүлжээ. Хүний хөгжил гэдэг нь хүн бүр амьдралдаа өөрийн сонголтыг хийх боломжийг нь өргөжүүлж өгнө. Хүн өөрийн сонголтыг илэрхийлэх чадвараа бий болгох, бий болгосон чадвараа амьдралдаа үр ашигтай ашиглах боломжоо нэмэгдүүлэх асуудлууд хамрагдана.
Хүний хөгжлийн онол арга зүйн философийн үндэслэл

Хүн төвтэй хөгжлийн дэлхий нийтийн үзэл баримтлал

Улс төрийн хүсэл эрмэлзэл байгаа цагт асар их хөрөнгө шаардахгүйгээр хүний хөгжлийг хангаж болно. 1921 оноос хойшхи үеийн Монгол улсын туршлага харуулж байна хэмээн Монголын улсын хүний хөгжлийн 1997 оны илтгэлд өгүүлжээ.

Хүний хөгжил гэдэг нь хүн бүр амьдралдаа өөрийн сонголтыг хийх боломжийг нь өргөжүүлж өгнө. Хүн өөрийн сонголтыг илэрхийлэх чадвараа бий болгох, бий болгосон чадвараа амьдралдаа үр ашигтай ашиглах боломжоо нэмэгдүүлэх асуудлууд хамрагдана.

-          Эрүүл саруул

-          Эрдэм боловсролтой байх

-          Амьдралын хангалттай материаллаг түвшинд амьдрах

-          Амьдрах баталгаа

-          Улс төрийн эрх чөлөө

-          Цэвэр ариун байгаль орчин

-          Хүйсийн болон нийгмийн тэгш эрх эдлэх зэргээр хүний хөгжил илэрхийлэгдэнэ.

Улс орны хөгжлийн стратегийн төвд хүний хөгжлийн асуудлыг тавих хэрэгтэй гэж үзэж байна.

-          Хүн төвтэй өсөлт

-          Өсөлт төвтэй ядууралтай тэмцэх гэсэн 2 төрлийн стратеги байна.

Цаашид анхаарах зүйл бол:

-          Төвлөрлийг сааруулах засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах

-          Иргэдийн сайн дурын болон төрийн бус байгууллагыг дэмжих

-          Мэдээллийн хүртээмжийг боловсронгуй болгох зэрэг юм.

 **Хүний хөгжлийн асуудлыг анхаарлын төвд тавих

**Хүний хөгжлийг хэрэгжүүлэх

**Хүний чадавхийг хэрэгжүүлэх

Хүний хөгжлийн индексийг 3 үзүүлэлтээр тооцдог.

- Урт удаан амьдрах /дундаж наслалт/

- Бичиг үсэг тайлагдалт

- Нэг хүнд ногдох ДНБ

Хүний хөгжлийн үзүүлэлтүүдийн тодорхойлолт

Насанд хүрсэн хүмүүсийн бичиг үсэгт тайлагдсан байдал: 15-с дээш насны бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийн тоог 15-с дээш насны хүн амд харьцуулсан харьцаа юм.

Төрөлтийн бохир коэффициент: Мянган хүн ам тутам дахь төрөлтийн жил бүрийн тоогоор илэрхийлэгдэнэ.

Дархлаажуулалтын зэрэг:Хүүхдийг нийтээр вакцинжуулах хөтөлбөрт хамрагдсан нэг хүртэлх насны хүүхдийн тоог тухайн насны хүүхдийн тоонд харьцуулж тооцно.

Нялхсын эндэгдлийн зэрэг: Мянган амьд төрсөн хүүхэд тутмаас нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн жил бүрийн тоо юм.

Амьдрах дундаж нас: Шинэ төрсөн хүүхэд төрөх тэр цагаас насан туршид нь дагалдах зуурдын үхлийн бартаануудыг давж чадвал тухайн хүүхдийн амьдрах жилийн тоо.

Эхийн эндэгдлийн зэрэг:1000 амьд төрсөн хүүхэд тутмаас төрөхийн улмаас эндсэн эхийн жил бүрийн тоо.

Бага боловсрол:Боловсролын үндсэн элементүүдийг олгодог анхан шатны боловсрол. Монгол дахь бага боловсрол нь 1-3-р ангийг хамардаг.

Худалдан авах чадварын тэнцвэрт байдал: Тухайн улсын мөнгөний худалдан авах чадвар нь АНУ-д нэг америк доллараар худалдан авч болох бараа, үйлчилгээний ижил төлөөлөлтэй сагсыг худалдан авахад шаардагдах тухайн орны мөнгөний нэгжийн тоо.

Эрүүл ахуйн хувьд боломжтой хүн амын хувь: Бие засах газар, хортой бордоо зэргийг оролцуулаад гадаа гудамжин дахь хог хаягдлыг арилгах, цэвэршүүлэх эрүүл ахуйн боломжийн хэрэгслэл, бүхий хүн амын хэсэг.

Ажилгүй хүн ам: Цалин хөлс авдаг ажилгүй эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй хөдөлмөрийн товчоонд бүртгүүлж, ажил идэвхтэй эрж хайж байгаа 16-с дээш насны иргэнийг ажилгүй хүн гэж тооцно.

Эх сурвалж: 1997 оны хүний хөгжлийн илтгэл

Стресс гэж юу вэ?

Хүн орчноосоо байнгын сэтгэлийн дарамт авч дасахуй, эс дасахуйн нэгдлээр амьдардаг жамтай. Юуны өмнө стресс, биеийн болон сэтгэлийн стресс үүсгэгч хэмээх ухагдахууны талаар товч өгүүлье. 

Стресс. Энэхүү нэр томъёо бол “хүчдэл” гэсэн утгатай англи үг ажээ. Зарим тохиолдолд “сэнсрэлт” “хүчдэл” гэж орчуулан хэрэглэх нь бий. Стресс хэмээх үзэгдлийг анх Английн эрдэмтэн Селье 1936 онд анагаах ухаанд сорил, туршилтууд хийж байхдаа “аливаа цочролууд нь хүний бие махбодид нөлөөлж түүнд үзүүлэх хариу үйлдэл нь харилцан адилгүй байгааг” ажиглажээ. Стресс нь хүний биенд эерэг ба сөрөг нөлөө үзүүлж, тархины бор гадаргад хадгалагдан үлддэг. Үүнд хүн бүр харилцан адилгүй хариу үйлдэл үзүүлдэг байна.
Биологийн шинжлэх ухаанд янз бүрийн тааламжгүй нөлөөллийн улмаас жишээ нь: даарах, өлсөх, сэтгэлийн дарамтанд орох, цус алдах, гэмтэл авах, айх гэх мэт хор хөнөөлтэй цочирлуудын улмаас хүн ба амьтны бие махбодид үүсэж байгаа физиологийн хамгаалах үйлдлийг биеийн стресс гэдэг.

Стрессор. Стресст оруулж буй хүчин зүйлсийг стрессор гэнэ. 

Гамшиг /disaster/ нь сэтгэлийн хүчтэй стрессор болох нь
Стрессорын төрөлд гамшиг буюу disaster хэмээх нэр томъёо багтдаг. Нэгэн зэрэг олон хүний эрүүл мэнд, амь нас буюу үнэт зүйлсийг сүйрүүлэх аюултай, бас хүнд гарз хохирол нөлөөтэй, урьдаас мэдээгүй, цаг бусын гай тохиолдохыг гамшиг гэдэг. Гамшигт өртөгсдийг нэрвэгдэгчид гэж нэрлэдэг.
Сэтгэл зүйн хувьд гамшигт нэрвэгдэгсдийг 3 бүлэгт хуваана. Үүнд:
1.     Шууд нэрвэгдэгсэд /хохирогсод/
2.     Далд нэрвэгдэгсэд /туслалцаа үзүүлдэг мэргэжлийн байгууллагын ажилтан, хувь хүмүүс жишээ нь: гал сөнөөгчид, эмч, цагдаа, хүмүүнлэгийн ажилтан гэх мэт/
3.     Ар гэрийнхэн ба тухайн газар нутгийн хүн ам
Гамшигт нэрвэгдэгсэд бие сэтгэцийн дотоод нөөцөө дайчилж, гамшгийн уршгаас өөрийгөө хамгаалах хариу үйлдэл хийнэ. Ийм хамгаалах хариу үйлдэл болох бие сэтгэлийн хүчдэлийн байдлыг гамшгийн стресс гэдэг. Гамшигт нэрвэгдэгсэд түүнд айдсаар, сэтгэлийн түгшилтээр, сэтгэл гутралаар буюу бусад тааламжгүй сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл өгнө. Энэхүү хариу үйлдэл буюу хамгаалах механизм нь бие сэтгэлийг стресст оруулна. Иймд гамшгийн сэтгэлийн стрессорт тооцдог. Үүнд дараах стрессорууд орно
·         Байгаль цаг уурын гамшиг
·         Экологийн сүйрэл
·         Аваар осол
·         Дайн, зэвсэгт мөргөлдөөн
·         Хүчирхийлэл
·         Нийгмийн хувьсгал
·         Эрүү шүүлт
·         Тэтгэвэрт гарах
·         Санхүүгийн хямрал
·         Хагацал
·         Ажлаас халагдах
·         Баярт үйл явдал
·         Салалт/гэр бүл цуцлалт
·         Амьдралын хэв маяг өөрчлөгдөх гэх мэт.

Стресс бууруулах аргуудаас

  1. Хөгжилтэй бай
  2. Завсарлага ав
  3. Явган яв
  4. Хоолны дэглэм барь
  5. Эрчимтэй дасгал хийж бай
  6. Одоо байгаасаа илүү унт
  7. Инээ. Өөрийгөө нухацтай битгий байлга
  8. Хоббитой бол
  9. Сайхан зүйл бод
  10. Яарахгүй нь тулд хангалттай эрт гэрээсээ гарч бай
  11. Уудаг каффиний хэмжээгээ багасга
  12. Өдөр бүр өөртөө чимээгүй байх цаг гарга
  13. Тогтмол залбир
  14. Өдөр бүр уулздаг хүмүүсийнхээ талаар сайнаар бод
  15. Итгэлтэй андаасаа зөвлөгөө туслалцаа ав
  16. Туслах грүп байгуул
  17. Хатуурсан булчинг сулруул
  18. Амьдралаа сонирхолтой болго. Шинэлэг зүйл хий
  19. Ах дүү, найз нөхөдтэйгээ холбоотой бай
  20. Магтаал өгч, бас хүлээн авч сур
  21. Сандал дээр тухтай суугаад нүдээ анин 3 удаа гүнзгий амьсгаа аваад гаргахдаа биеэ сул тавин тайвшир. Ингэж түр амраад буцаад хийж байсан зүйлээ үргэлжлүүлэн хий.
  22. Бусдыг хүндлэн харьц
  23. Өөрийгөө хүндэл
  24. Өдөр бүр хийх ёстой зүйл болоод хийхийг хүсэж байгаа зүйлсийн бодитой жагсаалтыг гарга. Хамгийн чухалаас нь эхлэн хий. Ингэснээрээ та жагсаалтаа бүрэн дуусгаагүй ч хамгийн чухал зүйлээ амжуулсан байх болно.
  25. Сайнаар бод. Эерэг бодол таны стрессийг багасгана.
  26. Өөрийн мэдрэмжинд хариуцлагатай ханд. Ууртай үедээ ямар нэг зүйл хийхээс түр азна.
Thomas D. Yarnell, Ph.D. Clinical Psychologist

powered by Blogger | WordPress by Newwpthemes | Converted by BloggerTheme